Толь

                                             Тусгал


Толинд бид мэдэхийг хүссэн тусгалаа хардаг. Хэр их ядарсанаа, хэр сэргэлэн цовоогоо, хэр их хөгширснөө, хэчнээн цагаан үс нэмж ургаж? нэмж үрчлээ сууж уу?  хөмсөг, сормуус хэр урт ургаж? энэ даашинж надад цохиж уу? нүүрний маань оо энгсэг хэвийн байгаа гэх мэт олон зүйлийг харж шалгадаг.
Түүнчлэн бид толинд харилцан яриа хүртэл бэлдэж хэрхэн зөв боловсон яриж буй тусгалаа хардаг.  Цаашилбал үлгэрт гардаг хорон санаат хойт эх хүртэл шидэт толиноос энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэн болохыг асууж цасан гуан тусгалыг олж хардаг шүү дээ.
Үүний нэгэн адилаар би ч гэсэн толинд мэдэхийг хүссэн тусгалаа олж хардаг. 
Гэвч заримдаа мэдэхийг хүссэн бүх тусгалаа олж харч чадахгүй байх үе гардаг. 
Жишээлбэл би уурлахаараа, уйлахаараа, инээхээрээ, баярлахаараа, цочихоороо, айхаараа, зэвүүцэхээрээ яг ямар царай гаргадаг бол? Ер нь миний гаргадаг царай хүмүүст таалагдах царай юу? аль эсвэл хүмүүсийг айлгах царай юу? гэдэг миний хувьд асуултын тэмдэг болж байдаг. Гагцхүү энэ л миний мэдэхийг хүссэн тусгалууд байх. Зарим хүмүүс мөрийтөй тоглоом тоглохдоо хүртэл цаад хүндээ ямар хөзөртөйгөө мэдэгдэхгүйн тулд Poker Face гаргадаг шүү дээ. Үүний нэгэн адилаар би ч мөн хүнд мэдэгдэхгүй уурлаж, баярлаж, ундуйцаж, цочиж, айж чадах болов уу? Эсвэл бүх сэтгэл хөдлөл маань нүүрэн дээр минь ил харагддаг болов уу? Ээж маань хэлэхдээ хэн нэгэн үл таних хүн надаас юм асууж ярьхад л би улааж бас сандарч эхэлдэг гэсэн. Гэвч надад өөрт маань огтхон ч халуу дүүгэх эсвэл сандрах мэдрэмж төртөггүйн гайхалтай. Тийм ч учираас миний хамгийн их харахыг хүсдэг тусгал бол миний сэтгэл хөдлөлүүд, нүүрний хувиралууд юм. Гэвч тухайн цаг мөч бүхэнд толь өөдөөс минь хараад байж байдаггүй нь харамсалтай.

Таньд ч гэсэн өөрийн сэтгэл хөдлөл болон нүүрний хувиралаа харахыг хүссэн үе бий юу?
Ер нь та өөрийгөө ямар нэгэн юман дээр хувирал гаргадаг гэж хүмүүсээс сонсож байсан уу?
Муухай ч байсан, сайхан ч байсан нүүрний хувиралаа харахыг хүсэх байсан уу?

Хэрвээ хүсвэл сэтгэгдэлээ хуваалцаарай 😊

                                                                                 Хүндтэгсэн: Ану


Kommentare

Beliebte Posts