Харсан ч анзаарахгүй...



Нууцхан сэтгэлдээ чамд хайртай нэгэн бүсгүйг чи
Харсан ч анзаарахгүй чи түүнийг танихгүй
Чамайг хайрлах түүний сэтгэл чамд хичнээн үнэнч гэдгийг
Харцнаас нь харж,доглох зүрхнээс нь олж сонсох болно

Нууцхан хайр нь түүнийг чиний дэргэд чимээгүй болгоно
Чамд л таалагдах гэж тэр байдгаасаа өөр хүн болдог
Хэнээс илүүгээр догдлуулно чи л ганцхан түүний зүрхийг
Илчилж амжаагүй тэр сэтгэлээсээ чамд хайртай гэдгийг

Намуухан хайрын дуу сонсон өрөөндөө би ганцаараа
Сэтгэл догдлуулах дууны үгэнд би хар бараан
Хайр дурлалыг зүйрлэн гараа дэрлэн хэвтэхдээ
Ганцхан түүнийг нүдээ анихдаа ч хардаг

Миний хүсэх хүсэл бүхэн биелэх юм бол
Чамайгаа тэврээд чамтайгаа үүрд гэж амлъя

Нэг өдөр,нэг сар өнгрөвч мартахгүй
Хичнээн удаан хүлээсэн ч хэнээр ч солихгүй
Эзэнгүй орон зайг өөр хэн ч орлохгүй
Гараас атгаж араас тэврэх догдлол чамайг

Инээмсэглэх царайг чинь анх олж харсан нүдэнд
Дулаахан дүр чинь зүрх сэтгэлийг минь татсан тэр үед
Нэгэн үл таних хөөрхөн охиныг харах болсон
Нэг өдөр,нэг сар өнгрөвч мартаж чадахгүй явсан


Хичнээн удаан хүлээсэн ч хэнээр ч солихгүй
Эзэнгүй орон зайг өөр хэн ч орлохгүй
Гараас атгаж араас тэврэх догдлол чамайг
Чимээгүй сэтгэлийнхээ гүнд нууцхан хайралдаг

Шанлаж байгаа юм шиг зүрх цээжинд хөндүүрлнэ
Дассан сэтгэл чамайг харах тоолонд өөр болох юм
Цаг хугацааг тод өнгүүлээд хүлээж чадна
Тэр ганц л хүнийг
Мэдэхгүй чи үл таних хайрын үнэ цэнийг

Бодолоос салаж хайр дурлалыг зүйрлэж гараа дэрлэн хэвтэхдээ
Би ганцхан түүнийг нүдээ анихдаа ч хардаг хэвээр

Миний хүсэх хүсэл бүхэн биелэх юм бол
Чамайгаа тэврээд чамтайгаа үүрд гэж амлах юм бол

Зориглож хэлсэн үгэндээ би үнэнч байх болно
Хамгийн түрүүнд БИ ЧАМД ХАЙРТАЙ гэдгээ хэлэх болно




Kommentare

Beliebte Posts