Амьдралдаа Хийж Үзэх 120н Зүйлс

     Амьдралдаа Хийж Үзэх 120н Зүйлсийн маань 27 дох нь

Өнөөдрийг хүртэл бичсэн зүйлсийн маань хамгийн боломжгүй гэж боддог                       байсан зүйл маань өөрийн машинтай болох хэхэ 😅

Өмнө хэлж байсанчлан жолооны үнэмлэхтэй болох талаар боддоггүй байсан надад машин бол бүүр ч холын хол зүйл байлаа л даа.
Зиа тэгээд жолооны курсээ төгссөн хүнд чинь машин гэх асуудал шууд л тулгардаг юм билээ. Би машин авах гэж нээх яаараагүйээ тиймдээ ч аавынхаа ямбий цагааныг зунжингаа эргэлдүүлсэндээ. Механик машин байсан болохоор сайн ч дадлага хийж авсан. Төд удалгүй намар ч болж шинэ машин авдаг юм уу? ☝гэж бодох болов. Гол нь ямар машин авахаа мэдэхгүй,шийдэж ядаад байвөө. Prius гэхээр Бялууны цех ажилуулаж эхлэж байгаа надад жоохон тохиромжгүй. Бас нэг машин авж байгаагийнх хүний нүдэнд гайгүй харагдчих юм байвал гээд л сэтгэл дотороо хөөрхөн бодоод байгаа юмаа. 😅 Бүүр гоё, гоё энэ зурган дээрх шиг за энэ зурган дээрх шигэгч бүүр барахгүй байхөө бас арай гайгүй машин гэхээр миний бэл бэнчин хүрэхгүйээ ядаж байхад хэхэхэ 😅Хамгийн гол нь би өөрөө авах гээд байгаад л байгаа байхгүй юу 😅Зөө тэгээд баахан бодож, тунгааж, ярилцаж, шийдсэний үндсэн дээр NISSAN AD-VEN гэх машин авахаар болов оо. Ардаа Бялуугаа ч аччихна, Автомат ч кроптой гээд наддаа яг тохирсон хөөрхөн цагаан амьтан авсан даа 😊



Kommentare

Beliebte Posts