Амьдралдаа Хийж Үзэх 120н Зүйлс

       Амьдралдаа Хийж Үзэх 120н Зүйлийн маань 5 дах нь

                                                               Yeah! I DID IT 👊💪
                                                     Тиймээ! Мэдээж би чадсан 😊

Ингээд та нартаа хэзээ, хэрхэн яаж жолооны үнэмлэхтэй болсон түүхээ бичиж өгье. Би гэдэг хүн чинь анх 18тай даа Австри явж байсан болоод ч тэрүү жолооны үнэмлэхний талаар түй ч бодож байгаагүй юм. Магадүй бага, балчир үедээ авто осолд орж байсан болохоор машин барина битгий хэл хөдөлгөж ч үзэх талаар боддоггүй байсан гэж хэлхэд илүүдэхгүй биз. Зиа тэгээд бараг л 8н жил Австри.д амьдрахдаа метро болон автобус бүүр тансаглавал такси барьж амьдарсан байдаг юм хэхэ 😊
Төд удалгүй Монгол руу буцах цаг маань ч болж очоод юу, юу хийх талаараа бодож байлаа. Урьд өмнө хийж байгаагүй тийм л юмнууд хийж үзэхийг хүсэж байсан юм даг. Ээжтэйгээ санал бодол солилцож тэр дундаас ээжийн хэлсэн Жолооны Курс гэдэг үгийг их бодож үзсэн юм. Яаанаа би чадах болов уу? Заа даа бараг л чадахгүй байх дөө. Ер нь дэмий юм байна дөө гэх мэт өөртөө итгэлгүй, тээнгэлзэж байсан юм. Харин ээж маань миний охин чаднаа яваад үз гэх зэргээр зоригжуулж бүүр 2р сарын сүүлээр Жолооны Курсд суухаар болж очоод бүртгүүлсэн юм. Ингээд л нөгөө айж, сандараад, санаа нь зовоод байсан Ану гуай чинь өө үдээс өмнө нь машинаа барьж, үдээс хойш нь танхимдаа суусаар бүтэн нэг сарын хугцаанд Жолооч болдог юм даа. Шалгалтандаа нэгээрээ тэнцээд баярлаж догдолсон хүн ээж рүү гээ залгаж хэлхэд - Ээж: Өө миний охин чинь мундаг ш дээ. Ямар хоол идэх юм. Ээж нь гоё дуртай хоолыг нь хийгээд байж байя гэж билээ 😍😍😊



Kommentare

Beliebte Posts