Nernii ehnii "Vsegeer" shinjih.

А: - аливаа зvйлийг хийж гvйцэтгэхээр хvсэх эхлэхийн бэлэг тэмдэг. Бие махбодийн оюун санааны хувьд таатай байх эрмэлзлэл. Энэ авиа орсон нэртэй хvмvvсийн хувьд хєдєлмєр бол хичээл зvтгэл, тєрєлхийн хэрэгцээ байдаг.
Б: - бат бєх байдал, байнгын чанар зорьсондоо хvрэх болон санхvvгийн талаар аж амьдралаа дээшлvvлэх хvсэлтэй.
В: - бусадтай хэл амаа сайтар ололцон, амьд амьтан байгальтай ойрхон байж, ирээдvйд тэмvvлсэн бvтээлч бие хvн.
Г: - ямагт шинийг эрэлхийлж, аливаа юмны уг чанарыг нээхийг хичээгч, юмыг нэг нэгэнгvй мэдэхийг хvсэн, ажил хийвэл чин сэтгэлээсээ хийж гvйцэтгэдэг.
Д: - аливаад буурьтай хандан, хvнд туслахыг хичээгч, гэр амьтай бєгєєд бага зэрэг хуйсгануур зантай.
Е: - єєрийгєє илэрхийлэхийг хvсдэг, бусадтай санал солилцон улмаар зуучийн vvрэг гvйцэтгэн далд хvчийг мэдрэх чадварыг агуулдаг.
Ё: - нарийн мэдрэмж, аливаад ул суурьтай хандах, юмны уг чанарын илэрхийлэл.
Ж: - бусдад тєдийлєн нээгээд байдаггvй бvхэл бvтэн дотоод нууц ертєнц.
З:- гадаад ертєнцєєс єєрийгєє хамгаалсан бэхлэлт, баялаг сэтгэмж, аливаа зvйлийг гадагш гаргахгvй дотроо л агуулан явагч.
И: - єєрийн мєн чанараа хязгаарлах эрмэлзлэл, бага зэрэг хатуу, хєтvv хvйтэн сэтгэл, хэнэггvй зан, дотоод ертєнцєє бусадтай хуваалцахыг хvсдэггvй байдал.
К: - сэтгэл хєдлєлєєр илрэн гардаггvй, дотоод сэтгэлийн тэнхээ, аливаа нууцыг адруулахгvй хадгалах чадвар, бvхнийг эсвэл vгvй гэсэн амьдралын гол зарчимтай.
Л: - гоо сайхны торгон мэдрэмж, санал бодлоо бусадтай хуваалцах эрмэлзэл, цаг хугацааг хоосон vрэхгvй єєрийн байр суурь, мєн чанараа зєв танихыг эзэндээ сануулах мэт.
М: - бусдад туслахыг хичээдэг, зєєлєн, уяхан сэтгэлтэй, амьдралын мєн чанарыг танихыг хичээдэг бєгєєд шим мандлын нэг хэсгийн хувьд байгальтайгаа зохистой харилцах хэрэгтэй.
Н: - зарчимтай байдлын бэлэг тэмдэг. Юмыг бодитойгоор ойлгох аливаад шvvмжлэлтэй хандан сайн мууг сайтар ялгаж чадах чадвар.
О: - гvнзгий мэдрэмж, энэ vсэг орсон нэр бvхий хvний хувьд явах зам тодорхой bvх зvйл єєрєєс тань хамаардаг. Нэг vгээр хэлбэл, хvрд эргvvлэх боломж таны гарт байна гэсэн vг. Гэвч зарим тохиолдолд хязгаарлагдмал байдалд орж болохыг санах хэрэгтэй.
Ө: - зєєлєн таатай байдал буюу дотроо бодолтой, дотроо суурьтай байхын бэлгэдэл.
П: - сэтгэмж сайтай, аливаа зvйлийн талаар єєрийн бодолтой, гаднах байдалдаа анхаарал тавьдаг. Аливаа зvйлийг ургуулан сэтгэж байгаа юмыг тэр чигээр нь таньж хvлээн авдаг.
Р: - хєгжим хєдєлгєєн сvр хvчний бэлэг тэмдэг, юмны мєн чанарыг танин мэдэх чадвар, єєртєє итгэх, зоригтой байдал, аливаа vйлийг гvйцэтгэх эрч хvч, тэмvvлэл, заримдаа тогтворгvй байдлын илрэл.
С: - бага зэрэг тогтворгvй байдал, зарим тохиолдолд юмыг хэт дєвийлгєн хvлээн авах, олон зvйлд сэтгэл нь татагдах зэрэг чанар илэрнэ. Гэнэт онцгойрон богино хугацаанд амжилт гаргагч, бухимдсан vедээ олон ааш гарган бусдад єєрийн бодлоо тулгахыг оролддог. Гол нь амьдралд хєлєє зєв олох нь чухал.
Т: - аливаа зvйл орших, нягтран бvрэлдэх, цул оршихыг заадаг энэхvv авиа нь юмны уг чанар тогтвортой байнга орших утгыг илэрхийлдэг. Үнэнийг эрэлхийлэгч бvтээлч бие хvн. Гэвч єнєєдєр хийж болох зvйлийг маргааш гэж бvv хойшлуул.
У: - уран сэтгэмж, сайхан сэтгэлтэй, оюун санааны оройд гарахыг эрхэмлэгч, бага зэрэг зальжин, зан єєрийн vг зорилго, сэдсэн зvйлээ сайтар далдлах чадвартай.
Ү: - юмыг дутуу сэтгэх, аливаа зvйлийн vр дагаврыг урьдчилан тааварлах ухаарах нь дутмаг, гутрангуй шинжийг илэрхийлнэ.
Х: - байнгын хєгжил хєдєлгєєн дэвшлийн бэлэг тэмдэг. Өєрийн хvчээр амьдралд bайр сууриа олж авч нэр алдраа дуурсгагч. Энэ авиа бvхий нэр нь зан суртахууны хувьд аливаа доголдол гаргахгvй байхыг сануулах мэт.
Ц: - амьдралын хэцvv бэрх сорилтонд итгэл vл алдрах, гэвч зарим тохиолдолд бусдын тусламжийг харамтгай, олон зvйлд сэтгэл санаагаа хоёрдуулдаг гэсэн утгыг илэрхийлдэг.
Ч: - бvхэл зvйлийн эгэл нэг хэсэг хэмээх ойлголтыг тєрvvлдэг. Цагийн явцад уг хvний зан чанар хадгалагдан vлдэнэ. Өєртєє болон бусдад шаардлагатай ханддаг хvн.
Ш: - бусдад vл анзаарагдам жижиг сажиг зvйлээс байдлыг дvгнэх чадвар амьдралд маш болгоомжтой хандах чанар, даруу зантай, єєрийн хийх ёстой зvйлийг нэг л мэдэхэд зохих ёсоор нь гvйцэтгэчихсэн байдаг.
Э: - vйл явдлыг тусгах чадвар хэт сониуч, хуйсгануур зантай. Өєрийгєє байгаагаасаа дээгvvр vнэлэх хандлагатай.
Ю: - ямагт vнэнд тэмvvлж, бусадтай эвтэй найрсаг байх чанар.
Я:- єєрийн эрхэм мєн чанараа ойлгож, бусдад хvндлэгдэн хайрлагдах хvслийг илэрхийлнэ.

Kommentare

Beliebte Posts