Хайрын захиа

Расим хичээлээ таран гэртээ ирээд өөрт нь хаягласан захиа байхыг олж харав. Дотор нь эрээн гоё зурагтай цаасан дээр ингэж бичсэн байв: "Хүндэт Расим! Таныг нууцхан хайрладаг охин энэ захиаг бичиж байна. Юуны түрүүнд би хеөрхөн охин гэдгээ ам бардам хэлэх байна. Энэ хорвоо дээр таниаар хайрлуулах, таны гэргий болох нь миний хувьд чин хүсэл минь билээ. Гэвч та бид хоёрын нас бага учир хэдэн жил хүлээх нь зөв гэж бодож байна. Одоохондоо танд еөрийгеө нууц хэвээр нь үлдээсэн нь дээр гэж бодож байна. Та хариугаа энэ хаягаар баталгаатай сайн дугтуйлж явуулаарай. Аав маань их хатуу хүн учир намайг тэр болгон гэрээс гарахыг зевшөердөггүй. Одооноос өөрийгөө таны сүйт бүсгүй гэж бодож болох уу? Би гэртээ их уйддаг юм. Танаас хариу захиа авахыг их хүсч байна" гэсэн байв.
16 настай Расимд бусад сурагчдын л адил хүнийг хайрлах, хайрлуулах хүсэл байсан нь мэдээж. Тэр захиаг уншаад сэтгэлд нь нэг оч үсрэх шиг л болов. Тэгээд тэр нэгэн үл таних охинд ухаанаа алдталаа дурлав. Тэр орой кино үзэхээр гарах гэж байснаа болиод өреендөө орон охинд хариу болгон уртаас урт гэгч нь захиа бичив. Захиагаа шуудангийн хайрцагт хийчихээд алхаж байхдаа еөрийгөө 10 насаар том болсон мэт санаж байв.
Өөрийгөө Бэдиа гэх тэр охин Расимын захианд маш нямбай нь аргагүй хариу бичнэ. Хэрэв Расим захиагаа ганц 2 хоногоор хоцроовол охин дэлбэрэх шахам бухимддаг байв. Тэгээд захиандаа " Танд ямар их хайртайг минь, бас таны захиаг уншаад ямар их баяр хөөр болдгийг минь мэдсээр байж хеөрхий намайг юунд ингэтэл удаан хүлээлгэнэ вэ? Тэгээд бас захиагаа их богинохон, товч бичих юм. Нэг зүйл хүсэхэд захиагаа арай гаргацтай бичээрэй" гэсэн байв.
Расим түүнд тоогдохын тулд хэдэн цаг суун ноороглон байж роман шиг урт захиа бичдэг болов.
Бэдиа их хөгжилтэй охин байлаа. Заримдаа захиандаа ийм зүйл асуудаг байв. Хоёулаа гэрлээд бал сараа Италид тэмдэглэх үү, эсвэл Швед явах уу? Энэ хоёр улс ямар вэ? Ард түмэн нь юу эрхэлдэг юм бол? Тийшээ явахад ямар ямар улсаар
дайран өнгөрдег бол? Чи    -ийн    зохиолыг уншсан уу? Чи ямар орноор аялах
дуртайгаа бас бичээрэй".
Хүү сүйт бүсгүйдээ гологдохгүйн тулд газар зүй болон уран зохиолын ном эргүүлж түүнийхээ мэдэхийг хүссэн асуултуудад хариу олох гэж бүтэн өдөржингөө суудаг болов.
Бэдиа нэг захиандаа гомдсон тухайгаа бичжээ.
"Тантай уулзахаар шийдээд сургуулиасаа гарч ирэхийг чинь хүлээж байлаа. Гэвч  таныг хараад миний сүйт залуу гэхээс их санаа зовсон. Хувцас гутал чинь шавар болчихсон байсан. Жаахан хүүхэд шиг ноцолдсон юм уу? Тэр байдлыг чинь хараад таныг ичээхгүйн тулд уулзаагүй буцсан." гэжээ.
Расим захиаг уншаад ихэд ичив. Тэр өдрөөс эхлэн хувцаслалтандаа ихэд санаа тавиж цэвэрхэн хувцасладаг болов.
Бэдиа бас нэг захиандаа Расимыг хичээлээ тараад шууд харихгүй орой болтол тэнэлээ гэж гомдоллов. Өдержингөө Расимыг бодоод гэртээ байж байхад өөр охидын араас гүйгээд байдаг юм уу? гэсэн байв.
Расим энэ хорвоо дээр Бэдиагаас өөр хэнийг ч хайрлахгүй гэдгээ бичээд дахин гудамжаар дэмий хэсэхээ болин тааралдсан охид руу шохоорхсон харцаар харахаа ч болив.
Нэгэн орой Расимын ээж аавд нь их л санаа нь зовсон байдалтай олж мэдсэн зүйлийнхээ тухай ярив.
"Хүү минь Бэдиа гэдэг охиноос салахаа байжээ. Өнөөдөр өрөөг нь цэвэрлэж байгаад захиаг нь оллоо. Хүү минь биднийг орхиод явахнээ!" гэв.
Харин аав нь ер санаа зовсон янзгүй, харин ч эсрэгээр ёжтой гэгч нь инээмсэглээд "Хонгор минь битгий санаа зовоо. Расимд хайрын захиа бичдэг охин нь би байхгүй юу. Хүү сүүлийн үед их залхуу болоод байсан юм. Багш нь ч, чи ч, ер нь хэн ч Расимд алдаагүй цэвэр бичихийг зааж дийлээгүй шүү дээ. Тэгээд эцэст нь бодож бодож энэ аргыг олсон юм. Расимын охинд бичиж байгаа захианы ачаар зөв цэвэр бичиж сурч энэ жил сургуулиа сайн төгсөнө гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэнийг хэлэхэд  би зөв сайхан бичихийг чамд захиа бичдэг байхдаа л сурсан юм шүү дээ гэв. 

Kommentare

Beliebte Posts