Алимны мод.

Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт моритой зугаалж байжээ.Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ.Хаан өвгөнийг ёжломоор санагдаж:-Өвгөн гуай,та ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ?

Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу?гэж ихэд шоолонгуй асуув.
Өвгөн хариуд нь:-Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа.Одоо миний тариж байгаа модны урагцыг би биш юмаа гэхэд миний үр,ач,гуч нар хураах юмаа гэлээ.Энэ үг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтэвч дүүрэн алт өгчээ.
Өвгөн хариуд нь:-Хаантан та харж байна уу?Бусдын алимны мод олон жилийн дараа урагцаа өгч байхад миний алимны мод дөнгөж тариж байхад л жимсээ өгч эхэллээ шүү дээ гэв.
Хаантанд өвгөний энэ үг бүр их таалагдсан тул дахин нэг хэтэвч алт өгөв.
Өвгөн хариуд нь:-Хаатан минь ээ!Бусдын мод жилд нэг удаа урагц өгдөг бол миний мод ургаагүй байж хоёр урагц өглөө шүү дээ.Тэгэхээр хэзээ ургац авахдаа биш,хийж бүтээн,тариж ургуулж байсан цагт заавал үр ашигийг нь харах болно гэв.Хаан:-Хэрэв бид энд ахиад жаахан азнавал таны мэргэн үгийг магтсаар алтгүй үлдэх бололтой.Өвгөн ах танд сайн сайхныг хүсээд бид замаа хөөе дөө гэж хэлээд давхин оджээ.

Kommentare

Beliebte Posts